
“Төрийн эргэлт хийх гэсэн цөөнх маш их хохирол авчирлаа. Тэд хэдэн зуун оюутан суралцаж байсан их сургуулийг шатаалаа” гэж Мадуро хэлэв. Венесуэлийн баруун нутагт жагсагчид цэргийн дунд сургуулийг шатаасан байсныг Мадуро хэлжээ. “Энэ бол зүгээр нэг эсэргүүцэл биш. Энэ бол бүдүүлэг балмад хэрэг. Энэ бол терроризм” гэж тэр онцлов.
Хоёрдугаар сарын 12-ноос эхэлсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр амь үрэгдэгсдийн тоо 31-д хүрчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР