
“Крым улсын газар нутагт байгаа Украины зэвсэгт хүчний 18 мянган цэргийн албан хаагчдын хоёр мянга гаруй нь нутаг буцахаар шийдсэн” гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар Крымд үлдэх хүсэлгүй украин цэргийнхнийг улсынх нь нутагт орох баталгааг өгсөн байна.
Гуравдугаар сарын 22-нд Украины Тэнгисийн цэргийн цорын ганц шумбагч «Запорожье» онгоц дээр Андреевын туг өргөсөн. Батлан хамгаалах яамны мэдээгээр цэргийн 54 хөлөг онгоц дээр Ороын тэнгисийн цэргийн тугийг мандуулжээ. Мөн Украины цэргийн 147 анги нэгтгэлд Оросын тугийг өргөсөн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР