Aлбан татвар хураах нэг цэгийн үйлчилгээний байршил

Хуучирсан мэдээ: 2014.03.23-нд нийтлэгдсэн

Aлбан татвар хураах нэг цэгийн үйлчилгээний байршил

Тээврийн хэрэгслийн албан татвар хураах нэг цэгийн үйлчилгээний байршил

Нийслэлийн
Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тээврийн болон
өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам
ашигласны төлбөр хураах ажлыг  2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын 24-нийг
хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Татвар, төлбөр
хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ
байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд ажиллана.

Баянзүрх,
Баянгол, Сонгинохайрхан дүүргийн оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд
08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллах
юм. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын
бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагаатай холбоотой
дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0705, 1800-1288 утсаар авч болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР,
АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж