Какурюу М.Ананд башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.23-нд нийтлэгдсэн

Какурюу М.Ананд башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 14 дэх өдрийн буюу өчигдрийн барилдаанд Какурюу М.Ананд Хакухо М.Даваажаргалыг давснаар 13 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна. Хакухо М.Даваажаргал сүүлийн хоёр өдөр дараалан уналаа.

Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж өчигдрийн барилдаанд озэки Котошёгикүд унаснаар 11 даваа, гурван унаатай боллоо. Озэки Котошёгикү 13, 14 дэх өдрийн барилдаанд Хакухо, Харумафүжи нарыг давснаар найман даваатай болж, тавин хувийн амжилтаа үзүүлээд байна.

Өнөөдөр буюу шийдвэрлэх барилдаанд Какурюу М.Ананд Озэки Котошёгикүтэй барилдана. Мөн Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нар барилдаж, Хару башёгийн түрүү бөх тодрох юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж