Путин мөн энэ өдөр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй гадны хориг арга хэмжээг хэрхэн зохицуулах талаар хэлэлцсэн байна. Тэрээр хэлэхдээ, Америкийн хоёр дахь удаагийн хориг арга хэмжээнд ОХУ түр хугацаанд хариу арга хэмжээ авахгүй гэжээ.
Мөн өдрийн хувьд Украинд айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлэхдээ “Крымын асуудлаар Украин Оросын хооронд бий болсон хямралыг зөвхөн энхийн аргаар зохицуулах ёстой” гэж онцолжээ. Хариуд нь Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд Парламентын дарга Александр Турчинов “Оростой хэлэлцээ хийхээр Украины тал бэлтгэж байна. Үүний зэрэгцээ, Крымд цэрэг дайны бус бүс байгуулж, уг бүс нутгийн байдлыг энхийн аргаар зохицуулахыг дэмжиж ажиллахыг НҮБ-д хүсэж байна” гэсэн байна.