Си Жиньпин Европт айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.23-нд нийтлэгдсэн

Си Жиньпин Европт айлчилж байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин Европт хийх анхны албан ёсны айлчлалаа Амстердамд бууснаар эхэлж байна хэмээн Agence France-Presse мэдээлж байна.

Си Жиньпиныг Схипхолын нисэх буудалд Нидерландын хаан Виллем-Александр ба түүний эхнэр хатан хаан Максима нар угтав. Хятадын дарга өөрийн эхнэр Пэн Лиюань, хэдэн сайд нар, хоёр зуу орчим бизнесменүүдийн хамт иржээ.

Хятадын дарга айлчлалынхаа үеэр Европын холбооны лидерүүдтэй Украины хямралын талаар ярилцах бөгөөд Гаагад болох цөмийн аюулгүй байдлын асуудлаар хийх саммитад оролцох юм. Нидерландаас гадна Си Жиньпин Франц, Герман, Бельгид айлчилна. Гаагад тэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж