Монголын хоккейчид хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.23-нд нийтлэгдсэн

Монголын хоккейчид хүрэл медаль хүртлээ

Монголын хоккейн баг Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн энэ сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо боллоо. Монголын шигшээ баг эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга Тайваны багтай хийж 3-10 харьцаагаар ялагдсан ч Хонгконг (9:2), Тайланд (8:2), Кувейт(3:1) улсын шигшээг тус тус ялаад байсан. Харин өнгөрөгч шөнө 00:00 цагт Арабын Эмиратын багтай мөнгөн медалийн төлөө тоглосон боловч талбайн эздэд 3:1 харьцаагаар хожигдсоноор хүрэл медалийн эзэд болсон байна. Монголын тамирчид хоёрдугаар үеийг дуустал 1:1 оноотой тэнцүү тоглолттай явж байсан боловч сүүлийн үед хоёр оноо алдаж ялагдсан байна. Ийнхүү хүрэл медаль хүртсэн нь өнгөрсөн оны амжилт бататгасан явдал болж буй юм. Тайвань аварга цолоо хамгаалж, АНЭУ гурван хожил авснаар мөнгөн медаль хүртлээ.

03.16 Монгол –Тайвань (3-10)

03.17 Хонконг- Монгол (2-9)

03.19 Монгол – Кувейт (3-1)

03.20 Тайланд –Монгол (3-8)

03.22 АНЭУ – Монгол (3-1)

Монгол Улсын шигшээ баг “Сhallenge Cup” тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцохдоо сүүлийн хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ.

Б.ЭНХ

Монгол Улсын хоккейн шигшээ багийн ахлагч, довтлогч Намжилын Мишигсүрэн таван тоглолтод 3 гоол 8 ассист, нийт 11 оноотой шигшээ багийнханыгаа тэргүүлэв. Мөн тэмцээний оновчтой дамжуулалтаараа хоёрт, онооны лидерт дөрөвт бичигдсэн байна.


ОУХМ Монгол Улсын шигшээ багийн ахлагч, 18 дугаартай Н.Мишигсүрэн






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж