Засгийн газрын өнгөрөгч баасан гаригийн/03,21/ ээлжит хуралдаанаар Хилийн боомтын нэгдсэн захиргааны төсвийн асуудлыг шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлаар батлагдсан Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ажлын хэсэг байгуулагдсан. Боомтын захиргаа нь боомтын хяналтын байгууллага болон аюулгүй байдлыг хангах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулах үүрэгтэй. Энэ хүрээнд Хилийн боомтын нэгдсэн захиргаанд хил, хяналтын байгууллагуудаас шилжүүлэх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зарим сайд нарын төсвийн багцаас ЗГХЭГ-ын төсвийн багцад төсөвт зардал шилжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зохицуулалт хийж хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг баталлаа.
ЗГХЭГ-ын дэргэд Хилийн боомтын нэгдсэн захиргаа байгуулагдаж байгаатай холбогдуулан боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудаас шилжих 128 орон тоо, урсгал зардлыг төсвийн тодотголоор боомтын нэгдсэн захиргаанд шилжүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгах, төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд тус байгууллагуудыг харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Гаалийн тарифийн зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа. Гаалийн тарифийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2012 онд шинэчлэн баталсан боловч Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг аль байгууллага хүлээх нь тодорхой бус байгаагаас Зөвлөл тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байна. Гаалийн тариф нь гадаад худалдааны бодлогын арга хэмжээний хэрэгсэл болохын хувьд Гаалийн тарифийн зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яам хүлээж, Зөвлөлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн.
боомтууд 4 дүгээр сарын 1-нээс эхлэн шинэ зохион байгуулалтаар
ажиллана – See more at:
http://zasag.mn/news/view/4849#sthash.JBvBHv2S.dpuf
Боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох,
Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн
холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор
ЗГХЭГ-аас “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөнийг өнгөрөгч лхавга
гаригт(03.19) Төрийн ордонд зохион байгуулсан.
Монгол Улсад
нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг,
Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл
бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь
хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл
үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байна.
Хил, гаалийн үйлчилгээний өнөөгийн бодит байдлыг илтгэсэн нэгэн иргэний захидлыг зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сайд уншиж өгсөн юм. 14 мянган ам.долларын үнэлгээтэй бараа импортлохдоо гааль дээр 6000 ам.долларын зардал гаргасан, үүний дөрөвний нэгийг нь тэндэхийн зарим ажилтны “гар цайлгахад” зарцуулсан гэж гадаад худалдаа эрхлэгч жирийн нэгэн компанийн ажилтан захиралдаа илгээсэн захидалдаа бичжээ.
“Ийм эмх замбараагүй, нэгдсэн удирдлагагүй, шаардлагагүй олон шат дамжлагатай, тэр хэрээрээ авлигажсан хил гаалийн үйл ажиллагааг шинэчлэхийн тулд бид өнгөрсөн хугацаанд бодлогоо боловсруулж гаргах, харилцан шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээ хийх, экспортын гол хаалга болсон боомтуудынхаа технологийг сайжруулах гэх мэт багагүй ажлын ард гарлаа. 4 дүгээр сарын 1-нээс боомтын үйл ажиллагаа шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлнэ” гэж ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сайд хэллээ.
4
дүгээр сарын 1-нээс боомтын үйл ажиллагаа шинэ зохион байгуулалтаар
ажиллаж эхэлнэ гэж ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сайд хэллээ.