ОХУ 10 мянган тонн шатахуун нийлүүлнэ гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

ОХУ 10 мянган тонн шатахуун нийлүүлнэ гэжээ

Монгол Улс өнөөдрийн байдлаар 13
хоногийн шатахууны нөөцтэй байгаа аж. Гэхдээ төмөр замаар долоо хоногт
хүрэлцэх нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэн авчирч  буй, өчигдөрхөн нэг
хоногийн нөөц Улаанбаатарт буусан зэргийг оруулаад тооцвол чамлахаар
чанга атга гэж 21 хоногийн нөөц байна гэж тооцоолж болох аж. Гэхдээ
ОХУ-ын зүгээс энэ сард 10 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээ
мэдэгдсэн нь, Монгол Улсын хувьд нөөцийг хаанаас бүрдүүлэх вэ гэдэг
томоохон асуудалтай тулгарахад хүрчээ. Учир нь Монгол Улс сардаа 84
мянган тонн нефтийн бүтээгдэхүүнийг хойд хөршөөс импортоор авч
хэрэгцээгээ хангадаг тул үлдсэн хэсгийг хаанаас бүрдүүлэх вэ гэдэг
томоохон эрэлд мордоход хүргэжээ. Нөгөө талаас тариалалт эхлэх цагаар
бензин,  шатахууны хомсдол үүсэхээр болчихоод байгаа нь Засгийн газрын
төвшинд өөр ямар аргаар нөөц бүрдүүлэх вэ гэсэн эрэлд мордохоос аргагүйд
хүргэж буй аж.  Тиймээс өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдээс
эхлээд Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан нефть импортлогчидтай яриа
хэлэлцээр хийн, хаанаас нөөц бүрдүүлэх боломжтой,  бензин, шатахууны
үнийг хэрхэн  тогтвортой барих вэ зэрэг асуудлыг хэлэлцжээ.  Энэ дагуу
шатахуун түгээх станцууд өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд нэг удаад 30
литрээс илүү бензин, шатахуун өгөхгүй байхаар бүтээгдэхүүндээ
хязгаарлалт хийж эхэлжээ. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж