агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна
цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгаар, 27-нд төв болон говийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд зарим газраар, 26,27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.