Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Blue moon” арт галерейн удирдлагууд хэд хэдэн бүтээлүүдийг нэр дэвшүүлэн мэргэжлийн уран бүтээлчдийн саналаар шилдэгийн шилдэг бүтээлийн эзэнг тодруулсан юм. Тус бүтээлээр С.Хөгжилбаярын
“Буруу биш зөв сэтгэлтэй явбал бурхан биш хүн чамайг аварна,
Булзаж мэхлэж хорон манаатай явбал чинь буг чамайг ална” хэмээх уран бүтээлээрээ шилдэг бүтээлийн эзэн болсон юм.
Мөн уг үзэсглэнгийн нээлтийн үеэр миниатюр зургийн олон улсын фестивалын гуравдугаар байрны шагналт уран бүтээлч С.Хөгжилбаярыг урьж Дэлхийн Монгол гэх үгийг уран бичлэгээр бичиж дуудлага худалдаа зарласан юм. Уг бүтээлийн дуудах эхний үнэ 550 мянган төгрөг байсан бол нэг сая 399 мянган төгрөг хүрч худаалсан байна.