
ЕАБХАБ-ын 100 хяналтын ажиглагч ирэх зургаан сарын хугацаанд Украины есөн мужид байрлан ажиллах юм байна. Тус баг өнгөрсөн хугацаанд ОХУ болон Европын холбоог дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарч, бүс нутгийн байдал тогтворгүй болсон Украины Одесса, Донецк, Днепропетровск, Луханск зэрэг хотуудад ажиллах юм. Үүний зэрэгцээ шаардлагатай нөхцөлд ЕАБХАБ-ын тусгай бэлтгэгдсэн 400 цэргийг Украин руу илгээхээр шийдвэрлэсэн тухай “ВВС” мэдээлжээ.
Б.АНХТУЯА