Энэ нь биед кальци дутагдсантай холбоотой. Хүний биед байдаг кальцийг 100% гэж
үзвэл 99% нь яс, үс, шүдэнд үлдсэн 1% нь эс хоорондын шингэн эд, цусанд
агуулагддаг байна. Кальцийн дутагдалтай холбоотойгоор хүний биед 147 төрлийн
өвчин үүсдэг бол эдний хэдхэн жишээ нь: Буйлнаас цус гарах (улмаар шүд суларч
унахын шалтгаан болдог), шүд цоорох, үс, хумс хугарамтгай болох үзэгдэл юм.
Хордлогод өртөмтгий байх. Мөн царай зүс харлаж өнгөгүй болж үрчийж эхэлнэ.
Адилхан нэг ширээний ард сууж, адилхан хоол идсэн мөртлөө зарим нь хоолны
хордлого болоод байгаа нь кальцийн дутагдалтай хүн нь хордлогод өртөмтгий
байгааг илтгэнэ. Хорт хавдар тусах, даралт ихсэх магадлал кальци дутагдсан хүнд
маш өндөр байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд кальцийн дутагдалд хурдан өртдөг. Учир
нь: Эмэгтэй хүн хүүхэд тээж, төрүүлэх явцад 30000мг хүртэл кальциа алдана.
Хүүхэд хөхүүлэх бүртээ 300 мл кальци алддаг.
Хүн өдөр бүр хоол тэжээлээрээ 114 төрлийн тэжээллэг бодисыг тодорхой доз
хэмжээгээр хоолноосоо авч байх ёстойгийн зөвхөн нэг нь энэ кальци хэмээх эрдэс
юм. Хүний биений өдөр тутмын кальцийн хэрэглээ 1500 мл. Харин жирэмсэн, хөхүүл
хүүхэдтэй эхчүүд 3000 хүртэл мл кальци хоол тэжээлээрээ авч байх ёстой.
Хүүхэд тээх явцад болон хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй гэх энэ их кальцийг
хоол тэжээлээрээ авч чадаагүй тохиолдолд өнчин тархи автоматаар гармон
ялгаруулан хүний яснаас гаргаж авдаг байна. Үүний үр дүнд яс сийрэгжиж,
өвдөгний нүхээр хатгах, нуруу өвдөх болон дээр дурьдсан олон өвчний шинж
тэмдгүүдээр кальцийн дутагдал илэрдэг байна. Иймээс олон төрсөн, жижиг биетэй буюу
яс жижигтэй эмэгтэйчүүд кальцийн дутагдалд хамгийн түрүүнд өртдөг.
Хүний биед их хэрэгтэй гэх кальцийг ямар хоол тэжээлээс авч болох вэ? Сүү,
цагаан идээ тэр чигээрээ кальци агуулсан байдаг.