
Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд дүрмийг шинэчлэн батлах шаардлагатай болжээ. Энэ дагуу Засгийн газраас дүрмийг боловсруулан шинэчлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан байна. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2012 онд шинэчлэн баталсан боловч одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байгаа ажээ. Гэтэл гаалийн тариф нь гадаад худалдааны бодлогод чухал нөлөөтэй учраас Гаалийн тарифын зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яамд хариуцуулахаар болсон байна.
Б.МИШЭЭЛ