Орос хариу хориг арга хэмжээ авлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Орос хариу хориг арга хэмжээ авлаа

Оросын Гадаад хэргийн яамнаас хориг арга хэмжээнд багтаж буй Америкийн албан хаагчдын жагсаалтыг нийтлэв. Жагсаалтыг ГХЯ-ны албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.

“АНУ-ын засаг захиргаа гуравдугаар сарын 17-нд  Оросын албаны хүмүүс ба  депутатуудын эсрэг  Крымын референдумыг дэмжлээ гэж “шийтгэл” болгон хориг арга хэмжээ авлаа. Хариу арга хэмжээ болгож, мөн тийм тооны хүмүүсийн эсрэг Орос хариу хориг арга хэмжээг авч байна” хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Гэтэл ГХЯ-ны хоригт АНУ-ын ерөнхийлөгчийн орлогч туслах Кэролайн Аткинсон, ерөнхийлөгчийн туслах Дэниэл Пфайффер, Бенжамин Роде, Сенатын олонхийн лидер Гарри Рид, Конгрессийн Төлөөлөгчдийн танхмын спикер Жон Бэйнер, Сенатын Гадаад хэргийн хорооны тэргүүн Роберт Менендес, сенаторууд: Мэри Лэндрю, Жон Маккейн, Дэниэл Коутс нарын есөн хүний нэр байв. Тэгвэл Америкийн хоригт шинээр 20 хүний нэрийг нэрлэсэн юм.  АНУ-ын хоригт Оросын 26, Украины таван хүний нэр байгаа юм. Мөн тэнд Юрий Ковальчукийн удирдсан «Россия» банк багтжээ.

“Миний Сибирьт амрах хаврын амралт талаар болж, “Газпром” дахь хувьцаа минь алдагдлаа, Москвад байгаа нууц данс минь битүүмжлэгдлээ. Гэсэн хэдий ч Украины эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ хэзээ ч зогсоохгүй” хэмээн ёжилсон мэдэгдлийг Жон Маккейн хийсэн байв.

Сенатор Дэн Коус Сибирь зун амрахаа цуцаллаа гэж бас шоглов. Сенатор Мэри Лэндрю мэдэгдэхдээ Оросын нөлөөг Европт мөн хуучин Зөвлөлтийн орнууд нэн түрүүнд Украинд эрс буулгах хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж