Аялал жуулчлалынхан чуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалынхан чуулна

Монголын аялал жуулчлалын холбоо 1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү үзэсгэлэн яармагийг 2012 оноос эхлэн жил болгон гурав болон арванхоёрдугаар сард болдог байсан ITM, ITF аялал жуулчлалын үзэсгэлэнг нэгтгэж зохион байгуулдаг болсон юм. Энэ жилийн ITM 2014 үзэсгэлэн гуравдугаар сарын 22-23-нд “Мишээл экспо” төвд болох юм.

Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ бөгөөд аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээ хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломж бүрдүүлдэг юм. Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монголд суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийг урьж оролцуулдаг аж.

Энэ жилийн үзэсгэлэнд 16 аймгийн төлөөлөл нэгдсэн зохион байгуулалттайгаар  оролцож байгаа нь ITM үзэсгэлэн яармаг улам бүр өргөжин тэлж, эрчээ авсаар байгааг харуулж байгаа аж. Мөн үзэсгэлэнд зөвхөн аялал жуулчлалын салбарынхан гэлтгүй авиа компаниуд, урлагийнхан, гар урлал эрхлэгчид гэх мэтчилэн 51 төрийн болон төрийн бус аж ахуй, нэгж байгууллагууд оролцох юм байна. 

Мөн ITM 2014 үзэсгэлэнгийн үеэр “Мишээл экспо” төвийн хурлын танхимд оролцогч байгууллагуудын танилцуулга үйл ажиллагааны талаар нээлттэй семинарууд болох юм байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж