Обама ОХУ-ын эсрэг шинэ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Обама ОХУ-ын эсрэг шинэ хориг тавив

Барак Обама.
Фото: Mandel Ngan / AFP

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эсрэг хоригийн хамрах хүрээг өргөжүүлжээ. Тодруулбал, Украин, Оросын албан тушаалтан, олигархууд, мөн “Россия” банк хоригт багтсан бөгөөд тэдний дансыг битүүмжлэх, визийн хязгаарлалт хийх зэргээр хориг үйлчлэх юм.

Шинэ жагсаалтад 20 хүн хамрагдаж байна. Тэдний дунд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины туслах Андрей Фурсенко, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов, бизнесмен Юрий Ковальчук, “Шударга Орос” намын  лидер Сергей Миронов, Төрийн думын тэргүүн Сергей Нарышкин, бизнесмен Геннадий Тимченко (Volga Group-ийн тэргүүн ба Gunvor нефтетрейдерийн хамтран эзэмшигч), Оросын Төмөр замын тэргүүн Владимир Якунин, Төрийн думын депутат Сергей Железняк, бизнесменүүд болох Аркадий ба Борис Ротенберг, («Мостотрест» компанийн хөрөнгө эзэмшигч зэргийн бизнестэй), ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Алексей Громов, ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын тэргүүн Владимир Кожин нар оржээ. Жагсаалтыг бүтнээр нь АНУ-ын Сангийн яамны баримтаас үзэж болно. “Хууль бус” санал асуулга, Крымын хойгийг хүчээр нэгтгэсэн зэргээс болон жагсаалтыг өргөжүүлсэн гэж Обама тайлбарлав.

Өмнө нь  гуравдугаар сарын 17-нд Америкийн эрх баригчид 11 хүний эсрэг хориг арга хэмжээ авчээ. Ийм маягаар Крымын  үйл явдлаас болж Оросын 31 хүн, нэг банк хоригт орлоо. Энэ жагсаалт нь Европын холбооны  жагсаалттай зарим талаар таарч байгаа. Мөн Оросын эсрэг өөрийн хориг арга хэмжээг Канад, Австрали аваад байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж