
Тайландын парламентын ээлжит бус сонгуулийн үеэр босогчид зарим санал авах байруудыг хааж, санал хураалтанд саад учруулсан юм. Үүний улмаас сонгуулийн санал хураалт явагдаагүй газруудад долоо хоногийн дараа нөхөн санал хураалт явуулсан билээ. Одоогоор Тайландын парламентын ээлжит бус сонгуулийн тов дахин хэзээ зарлах нь тодорхойгүй байна.
Тайландад өнгөрсөн арваннэгдүгээр сард эхэлсэн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, бослого үймээн олон сар үргэлжилсэн. Тайландын ард иргэд Ерөнхий сайд Йинглак Шинаватраг 2006 онд төрийн эрхээс зайлуулагдсан ах Таксиныхаа заавраар ажиллаж байна хэмээн хардаж байгаа юм. Харин Тайландын сөрөг хүчнийхэн ард иргэдийн хардлага дээр дөрөөлөн Йинглакийн санаачилсан өршөөлийн хуулиар далимдуулан түүнийг засгийн эрхээс буулгахаар санаархжээ. Үүний үр дүнд Тайландын Засгийн газар тарж, ээлжит бус парламентын сонгууль зарласан байна. Гэхдээ Ерөнхий сайд Йинглак Шинаватра парламентын сонгуулиар шинэ Засгийн газрын тэргүүн сонгогдох хүртэл суудлаасаа буухгүй гэж мэдэгдсэн юм.