
Венесуэлийн тагнуулын агентлагаас Сан Кристобал, Сан Диего хотуудын захирагчдыг баривчилсан аж. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчний жагсагчдыг цэргийн эргэлт хийхээр оролдож буйд буруутган цагдаа, хүчнийхний хүчээр эсэргүүцлийн жагсаалыг дарахаар хичээж байна.
Үүнээс өмнө Венесуэлийн сөрөг хүчнийхнийг төлөөлөн Энрике Каприлес Ерөнхийлөгч Николас Мадуротой хэлэлцээ хийх санал тавьсан боловч хүлээж аваагүй аж. Венесуэлийн сөрөг хүчнийхэн гэмт хэрэг, инфляци, бараа бүтээгдэхүүний хомсдол нэмэгдсэнд Ерөнхийлөгч Николас Мадурог буруутган огцрохыг шаардаж, дээрх бослогыг эхлүүлсэн билээ.
Б.АНХТУЯА