Катмандуд шатахууны үнэ үймээн дэгдээв

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Катмандуд шатахууны үнэ үймээн дэгдээв

Балбын нийслэл Катманду хотноо шатахууны үнэ нэмсний эсрэг бүх нийтийн ажил хаялт нь олон нийтийн үймээн өдөөсөн тухай Associated Press мэдээлэв.

Түлш, шатахууны үнэ нэмэх тухай Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, оюутнууд бүх нийтийн ажил хаялт эхлүүлжээ. Улсын “Nepal Oil Corp” гэх түлшний салбарын монополист компанийн санхүүгийн байдал хүндэрсний улмаас Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.

Үнэ нэмэхийн эсрэг Засгийн газрын хэлэлцээрт уригдсан оюутны үйлдвэрчний эвлэл зогссон бөгөөд хэлэлцээр үр дүн авчирсангүй. Ажил хаягчдын идэвхтнүүд Катманду хотын гудамжинд гарцгааж, хотын дэлгүүр хоршооноос ажлаа зогсоохыг шаарджээ. Тэд хотоор явж байсан машинуудыг шатаасан байна. Цагдаагийнхан жагсагчдын 80 орчим хүнийг баривчилжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж