Амьдрах ухаан амжилтын хөтөч сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Амьдрах ухаан амжилтын хөтөч сургалт боллоо

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2014.03,21

– Хувь Хүний Хөгжлийн Институтээс байгууллагын дарга нар болон албан хаагчдад энгийнээр удирдахуй, амьдрах ухаан амжилтын хөтөч сэдвийн дор 2 өдрийн сургалтыг эхлүүллээ. Хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй хувь хүний хөгжлийн институтын багш нар хичээлийг заав. Нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь оролцов.

– Тал нутгийн хангай гэж нэрлэгдсэн Түмэнцогт сум эко сум болох томоохон зорилготой. Тус сумын аль ч албан байгууллага аж ахуйн нэгжээр ороход таримал ургамал цэцэг, олон төрлийн мод бутыг тарьсан байдаг. Ялангуяа сумын сургуулийн анги танхим цэцэг алаглан хүүхэд бүр, цэцэг тарьдаг гэж байсан юм.

– Аймгийн тэргүүний цэцэрлэг Түмэнцогт сумын сумын цэцэрлэгт 5 бүлэгт 162 хүүхэд хүмүүждэг. Цэцэрлэгийн багш ажилчид, мужаан хамтран хүүхдүүдийн тоглох тоглоомыг гар доорх материал ашиглан хийсэн байна. Өөрсдийн гараар хийсэн тоглоомуудыг нь сумд болоод аймгийн төвийн цэцэрлэгүүд худалдан авах захиалга өгөх болжээ.

– Түмэнцогт суманд гахай, тахиа, зөгийн, шилмэл үржлийн МАА, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 37 иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний нэг нь Сондор талхны цех. Жилдээ 9,5 тн талх үйлдвэрлэж сумынхаа иргэдийн хэрэгцээг 100 хувь хангаж ажилладаг юм.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж