
“Илдэн дээр гүйгч” хочит алдарт тамирчин Оскар Писториус өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сарын 14-нд найз бүсгүй Рийва Стенкэмпийн амийг хөнөөсөн хэргийн дараа олон тооны реклам, сурталчилгааны гэрээнүүд нь цуцлагдсан билээ.
Оскар Писториус аймшигт хэрэг гарснаас хойш Преториа дахь гэртээ эргэж нэг ч удаа очоогүй бөгөөд түүний сууцыг шүүхээс 457 мянган ам.доллараар үнэлээд буй аж.
Ирэх долоо хоногт үргэлжлэх Оскар Писториусын шүүх хурлын үеэр прокуророос өөр таван гэрчийг дуудаж, мэдүүлэг авах гэнэ. Прокуророос Оскар Писториусыг найз бүсгүйгээ санаатайгаар хөнөөсөн хэмээн үзэж хүн амины хэрэгт буруутгаж буй юм. Харин Оскар Писториус найз бүсгүйгээ хулгайчтай андуурч, санаандгүйгээр хөнөөсөн хэмээн мэдүүлж байгаа билээ. Өмнөд Африкийн шүүхээс 27 настай Оскар Писториусыг хүн амины хэрэгт буруутай гэж үзвэл бүх насаараа хорих ял сонсох аж.
Б.АНХТУЯА