Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг твиттер хуудаснаа идэвхтэй жиргээчдийн нэг. Тэгвэл Ерөнхий сайд маань өөрийн твиттер хуудсаар дамжуулан энэ сарын 22-нд болох Наурызын баярын мэндчилгээг хүргэсэн байна. Ингэхдээ Ховд аймагт шинээр нээгдсэн битүү захын зураг бүхий баярын мэндчилгээг хүргэжээ.

Харин Ерөнхий сайдын энэ мэндчилгээ Их аварга Д.Дагвардоржид таалагдсангүй. Идэвхтэй жиргээчийн нэг их аварга маань Ерөнхий сайдын мэндчилгээний хариуд нь “Asashoryu 第68代横綱朝青龍 @Asashoryu @altankhuyag_mn ta neg aytaihan zurag taviad kazah irgeddee alban yosnii baigaache! Ard tumnii neg helterhii shu de! Ta MGL ulsiin erunii said” гэж шүүмжилжээ. Твиттер хэдийгээр албан ёсны байр суурь илэрхийлэх талбар биш ч Ерөнхий сайдын мэндчилгээ Их аваргад лав таалагдсангүй. Их аварга Ерөнхий сайдыг зургийн сонголтоо зөв хийж, мэндчилгээ дэвшүүлэхийг сануулжээ.
Ш.ОЧ