Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр салбар, салбарын шилдэг эрхмүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний ой, Дэлхийн яруу найрагчдын өдөр, Наурызын баярыг тохиолдуулан шагналын хур буусан энэ өдөр “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан бол Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч Ц.Хулан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Ханьсахын жаргал” дууны эзэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Н.Төмөрхуяг Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Түүнчлэн чөлөөт бөхийн ДАШТ-ий хос медальтан Т.Мөнхтуяа Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Батбаяр Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр энгэр мялаалаа.
Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Г.ДАРЬ


















