
Тахианы ясыг зөөлөн гал дээр буцалган шөл хийж уух нь орчин үед хамгийн шим тэжээлтэй, эрүүл хоолны нэг болон дэлгэрээд байгаа юм. Та тахианы ясыг шөл, зутан шөл болгох, битүү чанах эсвэл шууд уухаар хөргөөгөөд ч хэрэглэж болно. Аль аль нь л таны биед хамгийн хэрэгтэй шим тэжээлийг өгдөгөөрөө л өгөх учиртай. Тахианы ясны шөл нь нэг төрлийн эмчилгээний хүнсэд тооцогддог бөгөөд олон тооны шим тэжээлт бодис, ялангуяа илүүдэл тослог ялгаралтыг багасгаж, үхэжсэн арьсыг гуужуулдаг сульфур минералыг ихээр агуулдаг. Өнөөдөр бидэнд хамгийн ихээр дутагдаж байгаа эрүүл зөв хооллолтоос хамгийн эхэнд санал болгох хүнс нь тахианы шөлний яс юм.
С.ГЭРЭЛ