
Улсын хэмжээнд энэ жил 7000 тонн ноолуур бэлтгэх төлөвлөгөөтэй талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үнэ ханшийн хувьд одоогийн байдлаар нэг кг ноолуурыг “Эмээлт” захад дунджаар 80-82 мянган төгрөгөөр худалдаж байна. Одоо зүүн аймгуудаас чанартай ноолуур гарч байгаа гэх бөгөөд ийнхүү чанараас шалтгаалж үнэ хэлбэлздэг. 2011 онд нэг кг ноолуурыг 50 орчим мянган төгрөгөөр худалдаж байсан бөгөөд өнгөрсөн жилээс Хөдөө аж ахуйн бирж ажиллуулж эхэлснээс хойш түүхий эдийн, ялангуяа ноолуурын үнэ өсөхөд нөлөөлсөн тухай албаныхан онцолж байна.
Б.МИШЭЭЛ