Проектор хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Проектор хэрхэн сонгох вэ?

Проектор бидний дунд оффисийн хэрэглээнд л байх зүйл шиг санагдсаар ирсэн. Гэвч түүний хэрэглээ гэрийн хэрэглээнээс эхлэн дэлгүүр, музей, эмнэлэг, банк гээд бүх л салбарт улам бүр өргөн ашиглагдсаар байна. Тэгвэл проекторыг бид амьдралдаа, бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Юуны түрүүнд бид үзүүлэлтийг ялгаж ангилж сурах хэрэгтэй ба энэ нь бидний сонголтод тусалж чадна. Үүнд : технологийн онцлог, гэрэлтэлтийн хэмжээ, холболт гээд үндсэн үзүүлэлтүүдийг нэрлэж болно. 

Одоогоор проекторын зах зээлд LCD болон DLP гэсэн 2 гол технологи ашиглагдаж байгаа бөгөөд аль аль нь өөрсдийн давуу тал болон сул талуудыг агуулж байдаг.

LCD технологи:
Epson брэндээс анхлан зохион бүтээсэн уг технологи нь ногоон, улаан, цэнхэр гэсэн 3 өнгийн туузыг дамжин өнгөрөх гэрлийн тусламжтайгаар дүрсээ цацдаг ба илүү тод гаралттай, өнгөний ялгарал сайтай байдгаараа давуу талтай. LCD технологийн нэг дутагдалтай тал нь хар өнгийн дүрсийг DLP технологитой харьцуулахад муу ялгаруулдаг бөгөөд үүнээс хамааран дүрсийн нягтрал багасдаг байна. Гэвч сүүлийн үеийн 3LCD технологи энэ асуудлыг шийдэж чадсан байна. Технологийн онцлогоос хамааран агуулагдах эд анги нэмэгдэх ба тэр хэрээр овор хэмжээ ч бас нэмэгддэг байна. Энэ төрлийн проектор нь сургалт, хурлын танхимуудад ашиглахад илүү тохиромжтой байдаг байна.  Одоогоор энэ технологиор Sony, Epson зэрэг брэндүүд хамгийн топ проекторуудыг үйлдвэрлэж байна. 

DLP технологи: Анхлан Texas Instruments ээс үүссэн тус технологи нь улаан, ногоон, цэнхэр өнгө бүхий эргэлдэж буй дан ганц чип рүү гэрэл тусган дүрсээ цацдаг технологи юм. Чип эргэлдэх явцад хэрэгцээтэй өнгийг шүүн авч үлдсэн өнгийг алдаж байдаг учраас гэрэлтэлт болон өнгөний хувьд 3LCD технологийг бодвол дутагдалтай байдаг байна. Гэвч хар өнгийн ялгаруулалт илүү тул дүрсний нягтрал 3LCD технологиос давуу байж чаддаг байна. Мөн түүнд агуулагдах эд анги цомхон засвар үйлчилгээ хийхэд хямд болдог тул гэрийн хэрэглээний проекторууд DLP технологийн байх нь илүү тохиромжтой байдаг байна.

Brightness буюу гэрэлтэлт

Гэрэлтүүлгийн хэмжээг олон янзаар хэмждэг ч олон улсад ANSI (American National Standards Institute) lumens гэдэг үзүүлэлт хамгийн өргөн ашиглагддаг хэмжүүр юм. Тухайн үзүүлэлт өндөр байх тусам проектор илүү гэрэл сайтай дүрсээ цацна гэсэн үг. Уг үзүүлэлт өндөрсөх тусам үнэтэй болдог тул бид шаардлагагүй өндөр үзүүлэлтэд илүү мөнгө төлөх хэрэггүй юм.

Хэрэв та гэрлийг удирдах боломжтой буюу гэрэл багатай өрөөнд ашиглах бол гэрэлтүүлэлт өндөртэй проектор тийм ч шаардлагатай биш юм. Гэрийн хэрэглээндээ проектор сонгож байгаа бол ANSI lumens багатайг сонгохыг зөвлөж байна. Хэрэв байнгын гэрэлтэй орчинд ажиллах бол эсрэгээрээ өндөр гэрэлтүүлэгтэй проектор ашиглах хэрэгтэй. Дунджаар 3000 ANSI lumens дээш үзүүлэлттэй проектор гэрэл ихтэй газар байрлуулахад тохиромжтой байдаг.

Мөн тухайн өрөөнд хэр их хүн байгаагаас хамааран гэрэлтүүлгийн хэмжээг сонгож болно. Их хүн байх тусам цацах дүрсний хэмжээ томрох ба үүнийг дагаад гэрэлтүүлгийн хэмжээ ч автоматаар нэмэгддэг байна. Нэгэнт та өрөөнийхөө гэрэлтүүлэг болон дүрс цацах хэмжээгээ тодорхойлсноор проекторынхоо шаардлагатай ANSI lumens үзүүлэлтийг мэдэх боломжтой юм.

1000 Lumens түүнээс доош

Гэрт жижиг кино театрын зориулалтаар ашиглах бол

1000 ~ 2000 Lumens

Оффис болон сургуулиудад
сургалтын журмаар ашиглах мөн гэртээ өдрийн цагаар ашиглах бол

2000
~ 3000 Lumens

Томоохон хэмжээний хурлын
танхим болон сургалтын өрөөнд

3000
Lumens
дээш

Том дэлгэцэн дээр өдрийн
цагаар ашиглах бол

Resolution буюу дэлгэцийн нарийвчлал
 
Нарийвчлал нь таны цацсан дүрсэнд агуулагдаж буй тусдаа цэгүүдийн нийлэмж юм. Агуулагдах цэгийн тоо их байх тусам дэлгэцийн хэмжээ өргөн том болдог. Мөн таны дүрсээ өгч буй эх үүсвэрийн хэмжээ ч энд чухал шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл таны зөөврийн компьютер XGA нарийвчлалаар цацдаг бол UXGA нарийвчлалтай дүрс цацах боломжгүй гэсэн үг юм.

Standard
(4:3)resolutions

Нарийвчлал

Нягтрал

Нийт
агуулагдах цэгийн хэмжээ

Хэрэглээ

Хөндлөн

Босоо

SVGA

800

600

480,000

 Power point

XGA

1024

768

786,000

 Тоо цифр ихтэй дүрслэлд

SXGA+

1400

1050

1,470,000

 Инженерийн зураглал, өндөр
нягтралтай фото зураг

 

UXGA

1600

1200

1,920,000

Widescreen
(16:10)resolutions

WXGA

1280

800

1,024,000

 Илүү өргөн форматаар дүрсээ
цацах шаардлагатай тохиолдолд

 

WUXGA

1920

1200

2,304,000

Widescreen
(16:9)resolutions

720p

1280

720

921,600

 Илүү өргөн форматаар дүрсээ
цацах шаардлагатай тохиолдолд

 

1080p

1920

1080

2,073,600

Ultra
HD 4K

3840

2160

8,294,400

 Кино театр

 

Native
4K DCi Standard

4096

2160

8,847,360

Эдгээр үндсэн үзүүлэлтээс гадна проекторын холболт, далий гадаргууд тавьсан тохиолдолд дүрсээ автоматаар засах, хотгор хүтгэр гадаргууд дүрсээ цацах, мэдрэгчтэй дэлгэц, загвар дизайн гээд маш олон үзүүлэлтийг харгалзаж сонголтоо хийх шаардлагатай.

Хэрэв та хурал зөвлөгөөн эсвэл сургалтын журмаар ашиглах проектор хайж байгаа бол бид танд 2013 оны топ проекторуудаас санал болгож байна.

Epson EB-97 тухайн загвар нь 2,700 lumens гэрэлтүүлэлттэйгээс гадна сүлжээ болон утасгүй холболтоор нэг дор 4 хүртэл эх сурвалжаас дүрсээ цацах боломжтой юм.


Мөн өөр дээрээ 16W спейкэр суурьлуулж өгсөн нь нэмэлт эх сурвалжгүйгээр өрөөнд хангалттай хэмжээгээр дууг цацах боломжтой болгож байгаа юм.

Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи утсаар холбогдох, эсвэл PC mall сүлжээ дэлгүүрүүдэд хандаарай. Холбогдох утас : 7011-3535


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж