Г.Отгонцэцэгийн хүсэл

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэгийн хүсэл

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг гэхээр хүмүүс ихэвчлэн “Орхидос” киноны хойд ээжийн дүрээр нь санадаг. Энэ дүр жүжигчин бүсгүйд олон амжилт авчирсан гэдгийг нь уран бүтээлчид ч хүлээн зөвшөөрдөг байх. Тэгвэл анхныхад тооцогдох томоохон дүрээсээ хойш байнга эсрэг дүрийн санал хүлээж авах болсон Г.Отгонцэцэг найруулагчдаас эерэг дүр хүлээх болсноо нуусангүй.

Энэ талаараа тэрбээр хэлэхдээ “Мэдээж жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ олонд танигддаг. Гэхдээ би одоо эерэг дүр бүтээхийг хүсч байна. Учир нь хүмүүс намайг “Орхидос” киноны дүрээр илүү хүлээж авдаг. Өөртөө тохирсон сайхан эмэгтэйн дүрийг ч юм уу, нэг тийм эерэг дүр л бүтээмээр байна" гэсэн юм.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж