“Тэнгэрийн бичээс” хоёр дахь жилдээ

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн бичээс” хоёр дахь жилдээ

“Blue Moon” арт галерейгаас урлагаар дамжуулан урлаг сонирхогчдын гоо сайхны таашаалыг хөгжүүлэх, шинэ, залуу, авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Тэнгэрийн бичээс” хэмээх үзэсгэлэнгээ хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй. Үзэсгэлэн  гуравдугаар сарын 21-28-ныг дуустал “Blue Moon” арт галерейд үргэлжлэх юм. Үзэсгэлэнд миниатюр зургийн олон улсын фестивалын гуравдугаар байрны шагналт уран бүтээлч С.Хөгжилбаяр оролцож, уран бичлэг бичиж сонирхуулах ажээ. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр дуудлага худалдаа зохион байгуулах гэнэ.

Үзэсгэлэнд улсын шилдэг уран бүтээлчдийн төлөөлөл болсон 30 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн 50 гаруй бүтээлүүдийг дэлгэх юм. Нээлтийн арга хэмжээ 12.00 цагт “Blue moon” галерейд болно.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж