Котоошюү зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Котоошюү зодог тайллаа

Болгар улсын сумоч озэки Котоошюү Кацунори зодог тайлахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 31 настай озэки Котоошюү сүүлийн үед бэртэл гэмтлийн улмаас  төдийлөн сайн барилдахгүй байсан юм. Тэрээр Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа макүүчид 2008 оны тавдугаар сарын барилдаанд 14 даваа, нэг унаатайгаар түрүүлж байсан юм. Мөн макүүчи зиндаад 2004 оны есдүгээр сараас хойш барилдахдаа 523 ялж, 299 удаа ялагдаж, 44 удаа гэмтлийн улмаас барилдаан өнжиж байсан юм. 202 см өндөртэй, 153 кг жинтэй Котоошюү сумод анх барилдаж байх үедээ олныг шуугиулсан сайхан барилдааныг гаргадаг байсан. Үүнийг хоёр удаа гарамгай барилдаан, гурван удаа дайчин барилдааны шагнал хүртсэнээс харж болно. Түүний жинхэнэ нэрийг Калоян Стефанов Махлянов гэдэг. 1983 оны хоёрдугаар сарын 19-нд Болгар улсын Велико Тарново хотноо төржээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж