
LG G нэртэй уг ухаалаг цаг нь андройд үйлдлийн систем бүхий ухаалаг төхөөрөмжүүдтэй хослон ажиллана.
Хамгийн том давуу тал нь дуу хоолойгоор удирдаж, команд өгөх боломжтой. Жишээ нь та "Ok Google" гэж хэлээд хайлтын системтэй холбогдож, хүссэн бүхий л асуултаа асууж, хариултаа авах боломжтой.
Энэхүү ухаалаг цагийг ирэх сард албан ёсоор танилцуулах ба бусад нарийн мэдээллийг тэр үед өгөх юм байна.
Т.БИЛГҮҮН