
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Худалдан авагчдад нэг төгрөгийн хариулт өгдөггүй” зөрчил гаргасан тул “Номин холдинг” ХХК-ийг 10 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Энэхүү торгуулийн шийдвэрийг “Номин холдинг” компанийн зүгээс эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл, гомдлыг өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд тус компанид торгууль оногдуулах нь зөв, харин оноосон торгуулийн хэмжээг дахин тогтоох шаардлагатай гэж үзсэн байна.
Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус компанийн орлогыг дахин судалж байж торгуулийн хэмжээг тогтоохоор болжээ.
Д.ЖАРГАЛ