Leona Lewis “Sex and the City 2”-ын дууг дуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Leona Lewis “Sex and the City 2”-ын дууг дуулна

Британийн дуучин бүсгүй Leona Lewis Jennifer Hudson-ы хамт “Sex and the City 2” киноны саундтрекийг амилуулахаар болжээ. Үзэгчдийн зүрх сэтгэлд нэвтэрч, өндөр үнэлэмж хүртсэн “Avatar” киноны “I See You” дууг дуулж, хит болгож чадсан дуучин бүсгүй асар богино хугацаанд “саундтрекийн хатан хаан” хэмээн өргөмжлөгдөөд байна. Түүний “Happy” сингль нь мөн “Precious” киноны цаана эгшиглэх болсон билээ.
“X-Factor” шоунаас урлагийн гараагаа эхэлсэн Leona, Hudson-ы хамт шинэ дуугаа студид хэдийнэ бичүүлчихсэн бөгөөд киноны үндсэн аялгуу болох уу эсвэл саундтрекийн нэгээхэн хэсэг болох уу гэдгийг киноны уран бүтээлчид хараахан шийдээгүй байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж