
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд болно. Хуралдаанаар Авто худалдааны цогцолбор барих зарим арга хэмжээний тухай, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Т.МАША