
Тус номонд багтсан 120 шүлгээс дүрслэх урлагийн салбар дахь 50 гаруй уран зураач нар өөрт таалагдсан шүлгийг сонгон “Сонсох уран зураг” хэрхэн “Харах яруу найраг” болж хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөхийг энэ үйл явдал харуулах ажээ. Энэхүү үзэсгэлэн “Дэлхийн яруу найргийн өдөр” өнөөдөр “Гламур Арт Галерей”-д нээгдэх бөгөөд тав хоног үргэжлэх юм байна.
“Сонсох уран зураг, Харах яруу найраг” үзэсгэлэнд оролцож буй 50 зураачийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц зэргийг тусган багтаасан “Хөрөг шүлэг”-ийг яруу найрагч А.Лхагва бичих бөгөөд ном болгон хэвлүүлж цаашлаад уран бүтээлдийн баримтат кино бүтээх юм. Энэ нь Монголын утга зохиол, шүлэг найрагт зураач, уран бүтээлчдийн дүрийг мөнхлөх, хожим түүхийн ховор, нандин баримт болон үлдээх зорилготой юм.
