ЮНЕСКО-гоос соёрхон баталсны дагуу Дэлхийн яруу найргийн өдөр өнөөдөр тохиож байна. 1999 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхий нийтээр тэмдэглэх болсон энэ өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны Академийн хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний номын сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос өнөөдөр “Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, СГЗ, судлаач Я.Ганбаатар, Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Хулан оролцох юм байна.
Т.МАША