Наурызын баяр тойрсон “маргаан”

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Наурызын баяр тойрсон “маргаан”

Жиргээнд ч гэсэн хавар иржээ. Хавар цаанаа л нэг тайван, нарлаг, бас залхуу хүрэм. Жиргээчид өчигдөр Малайзын онгоцыг эрж, Наурызын баярын талаар онцлон жиргэв. Малайзын онгоц алга болоод 12 хоногийн хугацаа өнгөрч байгаа ч онгоцноос сураггүй байсаар. Тэгвэл өчигдөр Энэтхэгийн далайгаас онгоцны эд анги, сэг байх магадлалтай зүйл олдсон байна. Энэ нь хонгилын үзүүрт асаасан гэрэл төдий мэдээ боловч жиргээчид энэ асуудалд санаагаа чилээсэн хэвээр. Онгоц олдоосой эсвэл албаар олохгүй байна гэх мэтчилэн дор бүрнээ өөр өөрсдийн таамгийг дэвшүүлсээр.

Энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголд чимээгүй айлчлал хийчихэв. Хувийн онгоцоороо ирдэг түүний энэ удаагийн айлчлалд Засгийн газар ач холбогдол өгсөнгүй юу, эсвэл чимээгүй зөвлөгөө авахыг хүссэн үү, бүү мэд. Тэрээр Ерөнхий сайдтай уулзаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзаж, зөвлөгөө өгөөд буцсан. Энэ талаар жиргээчид “Зөвлөгөө авсан ч дагадаггүй” хэмээн шүүмжилж байсан юм.

Энэ өдрийн хамгийн халуун сэдэв бол Наурызын баяр тойрсон жиргээ байлаа. Энэ сарын 22-ны өдөр Наурызын баяр тохионо. Казак нэртэй нэгэн жиргээч өөрийн бухимдлаа твиттер хуудаст бичсэнийг жиргээчид их л хүндээр тусгаж авсан. Энэ асуудал нь хурцдаад, сүүлдээ маргаан, улс үндэстний хил хязгаар гээд бяцхан маргаан дэгдээсэн юм. “Т.Жанерке @Jankg0404 Наурызын баяраар сэтгэлээсээ баяр хүргэж чадахгүй юм байж казахуудыг муулна гэнэ ээ. Монгол хэлээр чинь “хуц” гэж хэлмээр байна, зарим хүмүүст” гэсэн жиргээ олон жиргээчдийг бухимдуулав. Энэ талаар жиргээчид юу гэснийг хүргэе.



-Д.ГАНБАТ‏@GANBATU
Ууртай хасаг байна даа… Крым шиг юм болыол давын өмнө далдайна байх даа лол. Монгол хэлээр ЧИНЬ гэчжээ бас.

-Л.Чинзориг ‏@chinzorig_l ууртай нь ч ууртай юм билээ. надруу бас нилээн уурлаад авна лээ

-Л.Мөнхбаясгалан ‏@mglbayas
чи муу монголд монголоор ярихгүй хаачихын гэхгүй юү тэ

-Enkhtulga.Z ‏@tulga0625 Амиа хичээсэн дотуур тамиртай юмнууд л байдаг.

-Tuya ‏@DErkaad Gehdee ted maani gadagshaa yavhaaraa.mongol bish gedeg yum bn lee dee jaahan gomdmoor hachin sanahdsan shdee

-Ө.Мөнхбат ‏@01mgl Сайн муу нь байж байж л сав нь дүүрдэг байлгүйдээ хө ядаж Казакаар хуц гэж хэлж сурхаас

Жиргээчид энэ өдөр Тони Блэйрийн чимээгүй айлчлал, Малайзын онгоцыг эрж, Казах түмний талаарх байр суурийг илэрхийллээ. Харин тэд өнөөдөр юуг онцлох бол.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж