
Уулзалтын үеэр МАН болон Хятадын Коммунист Нам нь нас чацуу, Азийн хамгийн ууган улс төрийн хүчнүүдийн хувьд олон жил харилцаа, холбоотой ажилласаар ирсэн гэдгийг хоёр тал цохон тэмдэглээд цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
МАН, ХКН-ын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, үйл ажиллагааг нь цаг үетэй нийцүүлж хөгжүүлэх, мөн харилцан туршлага солилцох, орчин цагийн БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцахад МАН-ын дарга М.Энхболдын БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын зорилго чиглэж байгаа юм.
Монгол Ардын нам 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан бол Хятадын Коммунист Нам мөн оны долдугаар сарын 1-нд байгуулагджээ.
Г.ДАРЬ