Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 3-8 градус хүйтэн, говийн  бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс
секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан
байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Орхон голын эхээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж