
Мөн өнөөдөр Их аварга Хакухо М.Даваажаргал озеки Кисэносатог давж, 12 даваа нэг ч унаагүйгээр башёг ганцаар тэргүүлж эхэллээ. Манай бөхчүүдээс 12 дахь өдрийн барилдаанд Кёкунтэнхо Н.Цэвэгням Азумарюү С.Тодбилэгийг давж, Кагамио Б.Нанжид Саданоумийг тус тус давлаа. Кёкунтэнхо Н.Цэвэгням өнөөдрийн барилдаанд давснаар найман даваа, дөрвөн унаатай болж, тавиас дээш хувийн ялалт авлаа. Харин Кагамио Б.Нанжидтаван даваа, долоон унаатай болсон. Үлдсэн өдрийн барилдаанд давж байж тавиас дээш хувийн ялалт авах боломжтой юм.
Б.БИЛЭГ