Оросын Гадаад хэргийн яамны орлогч сайд Сергей Рябков АНУ-аас тавьсан хоригийн хариуг барихаар америкчуудын жагсаалтыг бэлтгэж байна гэж мэдэгдэв.
Хэрэв Вашингтон сөргөлдөөнийг даамжруулахаар оролдсон нөхцөлд Оросын талаас эсрэг адилхан хариу арга хэмжээ авна гэж дипломат мэдээлэв.
Оросын хоригийн жагсаалтад зарилгааны хүмүүсээс гадна АНУ-ын бодлогод нөлөө бүхий бусад бүтцийн төлөөлөгч орж магадгүй.
Даваа гаригт ерөнхийлөгч Барак Обама Оросын албан тушаалтнуудын хөрөнгийг битүүмжлэх зарлигт гарын үсгээ зурсан байлаа. Уг жагсаалтад Владислав Сурков, Төрийн думын депутат Елена Мизулина, Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко, ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин нар багтсан байна.