Европоос Украинд нийлүүлэгдэх хий нь зах зээлийн үнээр 1000 шоо метр нь 370-400 доллараар зарагдана. Тэр нь хөнгөлөлт байхгүй байсан 2013 оны “Газпромын” үнэтэй дүйцэж байна.
“Байгалийн хийн үнэ нь зах зээлийнх байх ёстой бөгөөд тэр нь 1000 шоо метрт 370-400 ам.доллар байх ёстой гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Үүнээс өмнө Украин Оросоос хөнгөлөлтэй үнээр хийгээ авч байв. 2014 онд 1000 шоо метр хийн үнийг Орос $268,5 гэж тогтоосон байв. Өмнөх жилд нь “Нафтогаз” Оросоос 13 тэрбум шоо метр хийг дундажаар нэг мянган шоо метрийнх нь төлөө 400 ам.доллараар авч байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР