
Фото: Buddhika Weerasinghe / Getty Images / Fotobank.com
2014.03.17. Япон. Сумото хотын бичний Awajishima төвийн 21 настай Monday (Даваа) нэртэй япон макака бич гунигласандаа уйлаагүй. Хар модны тоосонцорын харшилтай нэгэн аж. Энэ цагаар макака бичнүүд өвсний өвчинд нэрвэгдэн хүмүүсийн адил нүд нь улайн нулимс гоожуулж явдаг. Тооцорын улирал нь 2-4 сарын дотор болдог аж.
Японы макакаг мөн цасны бич гэдэг. Маш өтгөн үстэй, нүцгэн шахуу нүүртэй эдгээр амьтад Японы хойд нутгийн уулсаар амьдардаг. Тухайн бүс нутагт жилийн олон сар нь цастай. Бие биендээ наалдан сууцгааж дулаацдаг. Халуу рашаанд сууцгаана. Заримдаа цасаар байлдан тоглодог гэнэ.
Бичний төв Awajishima нь Кэшивара уулын зүүн салаанд 1967 онд байгуулагдсан ба тэнд 200 орчим бич байгаа.