Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Газрын микросхем

Фото: ESA/NASA

2014.03.15. Куала-Лумпур. Олон улсын сансрын станцаас хийсэн зургаас Европын сансар судлын агентлагийн ажилтнууд Малайкийн нийслэлийн шөнийн гэрлийг олж танив. Сансрын нисгэгчид 400 км-ийн өндөрт 28 мянга 880 км/цагийн хурдтай явахдаа ямар хот, орон дээгүүр өнгөрч буйгаа тогтоох нь хүндрэлтэй.

Ер нь бол ойрын ирээдүйд хүссэн хүн бүр сансраас авсан зургаас  байр байшин, машин тэрэг, хүнийг хүртэл харж болно. Станцын 38 дахь багийн Сергей Рязанский, Олег Котов нар станцын ажлын модуль дээр нь гэрэл зургийн аппаратыг нэгдүгээр сард байрлуулжээ. Тэр фото болон видео аппарат нь нэг метрийн  маш өндөр нарийвчлалтай гэнэ. Эдгээр багаж хэрэгсэл туршилттаа амжилттай туулбал иймэрхүү зургууд олон нийтийн сүлжээгээр ихээхэн гарах болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж