Зам ашигласны хураамжаар 9 тэрбумыг төвлөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Зам ашигласны хураамжаар 9 тэрбумыг төвлөрүүлнэ

Автозам ашигласны төлбөрийг энэ жил тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр­тэй хамт авахаар зохион байгуулах аж. Гуравдугаар 20-ноос буюу өнөөдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураалтын ажил явагдах бөгөөд зөвхөн зам ашигласны хураамжаас гэхэд есөн тэрбум төгрөгийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэхээр урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд бүрэн зарцуулна гэдгээ албаныхан хэлж байна. Энэ онд нийслэлд 54.9 километр замыг өргөтгөн шинэчилж, 40.4 километр автозамыг шинээр барих бол 243.2 урт метр гүүр, есөн байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нэг нүхэн гарц, явган хүний хоёр гүүрэн гарц, 1.84 километр байгалийн чулуун автозам барих ажил төлөвлөгджээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж