
Өнгөрсөн жил зөвхөн Улаанбаатар хотын залуучууд оролцож байсан бол энэ удаагийн чуулган орон нутгийн залуучуудыг хамарч илүү өргөн хэмжээнд зохион байгуулсан байна. Энэ жилийн хувьд, Дэлхийн зөн олон улсын байгууллага ажлын хэсэг гарган 2000 гаруй нийгмийн идэвхитэй манлайлагч залуусаас шалгаруулан 16-24 насны 230 залуусыг шалгаруулж оролцуулж байгаа аж. Хэлэлцүүлэгийн сэдвийг НҮБ-ээс залуучуудын дунд хийсэн судалгаанаас үндэслэн залуучуудын оролцоо, эрүүл мэнд, боловсрол гэх сэдвийн хүрээнд өрнүүлсэн юм. Мөн чуулгын үеэр залуучуудын гаргасан санаачилгыг бичгээр Ерөнхий сайдад өргөн барьжээ.
Э.АРИУНАА