Мобиком дампуурав уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Мобиком дампуурав уу?

Үүрэн телефоны анхдагч гэгддэг “Мобиком” компанийн санхүүгийн байдал хямарсан бололтой, ажилчидаа цомхотгож эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тус компанийн хувьд сар шинэ гаргаад 200 ажилчнаа халсан бол ахиад ч  цөөнгүй хүнийг цомхотгохоор болсон гэнэ. 

Эх сурвалжаас олж авсан мэдээгээр тус компанийнхан цомхотгосон ажилчиддаа нэг сая төгрөг өгөөд явуулсан гэнэ. Харин өөрсдийнхөө саналаар ажлаасаа халагдах хүсэлтээ гаргасан дарга нарт долоон сая төгрөг санал болгож байгаа гэсэн. Энэ талаар “Мобиком” корпорациас тодруулах гэсэн боловч харамсалтай  нь, хариулт өгөх эзэн олдсонгүй. Ямар ч байсан тус корпораци ажилчдаа халах болсон нь “Мобиком” санхүүгийн байдал хямарч, дампуурлын ирмэгт хүрсэн үү гэдэг хардлагыг олон нийтэд төрүүлээд байна.  Үйлчилгээний төлбөр нь бусад үүрэн телефоны оператор компаниудтай харьцуулахад хамгийн өндөрт тооцогддог “Мобиком” корпориациас хэрэглэгчид татгалзах болсон нь компанийн санхүүд сөргөөр нөлөөлж байгаа бололтой.   “Мобиком”-ын хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам буурч байгааг олон нийт ярьдаг. Тиймээс ч ажилчдаа олон арваар нь цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн байхыг үгүйсгэмгүй.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж