
аймгийн үндэсний бөхийн холбооныхон өнгөрсөн монгол цэргийн баярын
өдрөөр 1940 онд, Ардын хувьсгалын 19 жилийн ойн наадамд түрүүлсэн
Хичигийн Лхагвад аймгийн арслан цолыг нөхөн олголоо. Тэрээр тухайн жил
Халхын голын дайнд эх орноо хамгаалан тулалдаж явахдаа Дорнод аймгийн
баяр наадамд зургаа давж түрүүлсэн аж.
Х.Лхагва арслангийн цолны
үнэмлэх, тэмдгийг Увс аймгийн ССАЖГ-ын дарга Д.Төрмөнх, Увс аймгийн
үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Ганхуяг нар түүний ач, зээ нарт
гардуулан өглөө.
Д.ЖАВХЛАН
"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин