“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан боллоо

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас Засаг дарыгн Тамгын газар, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтсүүдийн дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зохион байгууллаа.

Уралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах нээж Цэргийн штабын дарга Хурандаа Л.Батаа болон албаны бусад хүмүүс оролцож буй багуудад амжилт хүслээ. Шүүгчээр ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУАЖ Д.Баярмагнай, ЦДБЭЧ-ын найруулагч МУСТА Д.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер,  дэслэгч С.Алтанцэцэг нар ажиллалаа.

Уг уралдаан нь төрийн албан хаагчдын дунд Монгол цэргийн баатарлаг түүхэн замнал, орчин үеийн Зэвсэгт хүчний өнөөгийн хандлага, цэргийн албаны онцлогийг иргэд, залуучуудад өргөнөөр сурталчлахад түлхэц болсон юм.

“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Аврагч” баг “Баярын жагсаал” дуугаар  тэргүүн байр, Эрүүл мэндийн нэгдлийн “Энхийн төлөө” баг “Дайны жилийн сувилагч” дуугаар  дэд байр, 15 дугаар хорооны “Хилчид” баг “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дуугаар гуравдугаар байрт орлоо.

Амжилт гарган оролцсон баг, хамт олныг Засаг даргын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулав.

Шалгарсан багууд Монгол Улсад Генерал цол бий болсоны 70 жилийн ойн хүндэтгэлийн ажиллагаанд мэндчилгээ өргөх юм байна.

Эх сурвалж: http://zasag.mn/m/sbd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж