Архангай аймгийн малчдын зөвлөлгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Архангай аймгийн малчдын зөвлөлгөөн боллоо

Архангай аймаг 2013 онд малын тоо толгойгоор улсдаа тэргүүлж Хамгийн Хамгийн гэсэн олон тодотголуудын эзэн болсон.

Мал сүргийнхээ тоогоор тэргүүлсэн аймгийн удирдлагууд санаачлан энэхүү малчдын зөвлөлгөөнийг зохион байгуулж буй ажээ.

Зөвлөлгөөний зорилго нь малчдын залуу халааг бий болгох, хашир туршлагатай малчид залуу малчдадаа арга туршлагаасаа зааж сургах, малчид харилцан туршлага солилцох, аймаг сумын зэрэглэлтэй шагнал урамшуулал, цол хэргэмд хүрэхэд малчид юун дээр анхаарах ёстойг сурталчилан таниулахад чиглэгдсэн байна. Мөн аймгийн Засаг даргын малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлогын нэг болох цөөн малтай иргэдийг малжуулах, /200-с доош малтай / асуудал энэхүү зөвлөлгөөнтэй уялдаж байгаа юм.

Малчдын зөвлөлгөөнийг аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ нээж үг хэллээ.

Энэхүү зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат, Засаг даргын орлогч М. Батжаргал, ҮХААГ-ын дарга Ч. Баасанжав, Гавъяат малчин О. Дорж нараас гадна ХААБирж, Монгол малчин сэтгүүлийн хамт олон малчдад мэндчилгээ дэвшүүлж мэдээлэл хүргэж байлаа.

Аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат:

Малчин та нар бол буянтай үйлс бүтээгчид бас ажил олгогчид юм шүү хэмээн малчдад зориулсан мэндчилгээгээ уламжиллаа. Зөвлөлгөөнд баг, сум, аймаг, улсын сайн малчид мал тус бүрийн төрөл дээр маллагаа, арга туршлагаасаа лекц унших бөгөөд зөвлөгөөний төгсгөлд хамгийн олон малтай сум, баг, малчдыг батламжлах ажиллагаа болсон юм.

Эх сурвалж: http://zasag.mn/m/arkhangai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж